ДОРНОД: ЮНЕСКО-д дархлагдсан Тосон хулстай
Чойбалсан /МОНЦАМЭ/. Цагаан зээр үгүй бол Дорнод Монголын хээр тал эзэнгүй хоосон нутаг болно гэх нь ч бий. Ерөөс байгальд илүү зүйл үгүй гэдгийг энэ үгс илэрхийлнэ. Амьд амьтдын хөдөлгөөнөөр ургамал цэцэгсийн үр газарт унаж, хөрсөнд булагдаж, ургаж, бас хагдарч мөнхийн эргэлтэд оршдогийг харж, мэдэрч болохуйц газар бол Тосон Хулстай юм. Тосон хулстайд өвөл, зуны аль ч цагт ирсэн байгалийн хосгүй дүр зураг нүд булаадаг.
323 өдөр