ХӨВСГӨЛ: Угийн бичиг хөтлөлтийг 50 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-03 12:53:45

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газар хамтран хоёр дахь жилдээ “Ураг удам 2” аяныг зохион байгуулж байна.


Тус аймагт 2014 оноос угийн бичгийн дэвтэр тарааж, угийн бичиг хөтлөх ажил явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар угийн бичгийн дэвтэр хөтлөлт 35 хувьтай байна.


Энэ үйл ажиллагааг эрчимжүүлж Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ хөтлөх нь төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө төрийн байгууллага, хувь хүн, иргэн бүр санаачилгатай байхыг уриалж угийн бичиг хөтлөлтийг энэ онд  50 хувьд хүргэхийг зорьж байна.


Аяны хүрээнд шилдэг сумдыг шалгаруулж урамшуулна.  

 

Монголчуудын овог удмаа мэддэг байсан эртний түүх 1925 оноос түр мартагдаж 1990 оноос дахин сэргэж байгаа бол тус аймгийн Жаргалант, Рашаант, Тариалан, Шинэ-Идэр сумын иргэд угийн бичиг хөтлөх ажилд хамгийн идэвхтэй оролцож байгаа ажээ.  

Холбоотой мэдээ