ДАРХАН-УУЛ: Хот хоорондын автобусаар зорчигчид үнэгүй интернэт ашиглах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-28 15:36:01

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн авто тээврийн төвөөс зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангах, шинэ үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор бүх автобусанд үнэгүй интернэт ашиглах боломжийг нээжээ.




Орон нутгаас анх удаа нэвтрүүлж буй уг ажлыг нэг автобусанд сар орчим туршиж үзжээ. Туршилт амжилттай байсан тул ийнхүү бүх автобусанд суурилуулж, Дархан-Улаанбаатар чиглэлд зорчиж буй иргэд интернэт орчинд аялах боломжтой болсон гэж аймгийн АТТ-өөс мэдээллээ.


Өдөрт найман автобус хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 9.30-20.00 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу тогтмол явж байна.




Жи пи эс хяналттай, мэргэшсэн жолооч, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчиж, аюулгүй тайван зорчих нөхцөлийг бүрдүүлж чадсан бөгөөд үйлчилгээгээ жил бүр ийнхүү сайжруулж байна гэж аймгийн АТТ-ийн мэргэжилтэн Г.Анхбаяр мэдэгдлээ.


Холбоотой мэдээ