"Шинэ хоршоо хөдөлгөөн" малчдыг нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болоход тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-27 15:30:51

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотноо болж байгаа "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын 120 гаруй малчин, хоршоологчид оролцож байна.

 

Энэхүү хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Мөн ”Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Түүнчлэн "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болоход чиглэж байна.

 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас баталжээ. 

Холбоотой мэдээ