БУЛГАН: Алтаргана наадмаар өрх бүрийн орлогыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-28 10:59:45

Булган, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн алтаргана 15 дугаар наадмыг угтан Булганыхан соёл урлаг, түүхийн олон үйл ажиллагаа зохион байгуулж, тус наадмын бэлгэдэл “Хөх бух”-ын нэхмэл болон бусад бэлэг дурсгалын урлал хийх сургалтыг сум бүрд хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх сайн туршлага нэвтрүүлж байна.



Энэ хүрээнд Булган аймгийн Насан туршийн боловсролын төвөөс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын бүтээл хийх нэхмэлийн сургалтыг Хангал, Сэлэнгэ суманд зохион байгуулж, нийт гар урлал сонирхдог 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид зааж сургалаа.


Мөн тус сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдад “Мэргэжил сонголт, ирээдүй” сэдвээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.








Энэхүү сургалтыг сумандаа болон байгууллага дээрээ авч иргэд ажилчдынхаа чадварыг сайжруулахаас гадна орлогын эх үүсвэртэй болох шийдлийг олж өгч буй Сэлэнгэ, Хангал сумын Засаг дарга нар, ЗДТГ, ЕБС-ийн удирлага, хамт олонд сургалтын багийнхан болон сонирхон суралцагчид баярлаж талархсанаа илэрхийллээ. 



Холбоотой мэдээ