ХОВД: Махыг кг тутамд 12-16 мянган төгрөгөөр худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-25 16:37:16

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн зах, худалдааны төвд худалдаж буй жижиглэнгийн мах кг нь 12-16 мянган төгрөгийн үнэтэй байна.  


Нэг кг үхрийн мах дунджаар 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 7.1 хувиар, нэг кг хонины мах дунджаар 16 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 14.3 хувиар нэмэгджээ.

Мөн нэг кг ямааны махыг 12 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 9.1 хувиар нэмэгдсэн байна. 

Ховд аймаг энэ онд 157 тонн нөөцийн мах бэлтгэсэн ба дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдахаар төлөвлөж байна.  

Одоогоор нөөцийн махыг худалдах цэг, үнэ тодорхой болоогүй байгаа гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  



Холбоотой мэдээ