СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргын ивээл дор “IELTS Course for Selenge Province” төслийн сургалт албан ёсоор эхэллээ

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-04-18 09:47:28

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “IELTS Course for Selenge Province” төслийн сургалт албан ёсоор Сэлэнгэ аймагт эхэллээ.

 

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг Дэлхийн Олон улсын Энх Тайвны Залуучуудын байгууллагын элч төлөөлөгч, IELTS-ийн сургагч багш, ментор П.Энхжинтэй хамтран “IELTS Course for Selenge Province” 3 сарын хугацаатай төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

 

Дээрх төслийн шалгаруулалтыг Сэлэнгэ аймгийн хүүхэд залуучууд, төрийн албан хаагчид, иргэдэд нээлттэйгээр зарлан явуулсан юм. Энэхүү шалгаруулалтад 30 хүн тэнцсэн байна.

 

3 сарын хугацаатай хэрэгжих “IELTS Course for Selenge Province” төслийн шалгаруулалтад тэнцсэн 30 иргэдийн суралцах хугацааны санхүүжилтийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлэх юм.

 

Энэхүү төслийн зорилго нь дэлхийн 140 улс, 11000 гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт бүхий IELTS-ийн шалгалтын ур чадваруудыг эзэмшүүлэх, мэдлэгийн түвшинг ахиулан чадавхжуулахад оршдог байна.

 

Холбоотой мэдээ