Ц.Элбэгдорж:Сайн бодлоор өөрийгөө цэнэглэ, муу зүйлээс өөрийг цэвэрлэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:40:15

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮОНТ-ээр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заав.

Тэрбээр хичээлийнхээ Оюутан, ЕБС-ийн сурагчид, сургуулийн алтан босгыг алхан орж буй шинэ сурагчид, цэцэрлэгийн бяцхан балчрууд, багш нар болон болосвролын салбарт ажиллаж бүхий л ажилтан албан хаагчдад 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээ.

“Санаа зөв бол заяа зөв” сэдвийг сонгосон нь учиртай. Сүүлийн үед манай нийгэмд сөрөг сэтгэлгээ нэлээд газар авах болсон. Нийгмээ сайхан болгоход  хүмүүсийн зөв  сэтгэлээ хэрэгтэй. Тиймээс энэхүү сэдвийг сонгосон. Хүн бодсоноо л хийдэг. Тиймээс хувь хүний бодол маш чухал. Тиймээс хувь хүнд зөв бодол төрүүлж, сайн зүйлийн төлөө тэмүүлэх ёстой. Үүнийг заадаг гол газар бол сургууль юм хэмээн Ерөнхийлөгч хичээлийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Хүн өөрийгөө аз жаргалгүй байна, ядуу байна гээд бодоод байвал өвчин тусдаг. Сөрөг сэтгэлгээ хүнийг мохоодог. Харин үргэлж сайн сайхныг бодож байвал эрүүл, аз жаргалтай байна. Мөн амжилт ч түүнийг дагах болно.

Томас Эдисон гэрлийн чийдэн хийхийн тулд 10 мянган удаа оролдсон байдаг. Түүнийг 500, 1000 дахь оролдлогоо хийх үед нь хүмүүс түүнийг “Одоо наадахаа болих хэрэгтэй. Чи хэтэрхий их цаг зарж байна” гэжээ. Тухайн үед нь Томас Эдисон “Би чийдэн хийж болохгүй 1000 арга сурлаа. Би үүнийг заавал бүтээх ёстой” хэмээн хариулсан байдаг. Энэ бол түүний зорилгодоо үнэнч, зөв сэтгэлгээтэй байсных юм. Түүний хүчин чармайлт биелэлээ олж өнөөдөр гэрлийн чийдэнг бүх хүн хэрэглэж байна.

Чингис хаан бол Монгол улсын түүхэн дахь  хамгийн агуу хүн. Чингис хааны Монгол Улсыг хөгжүүлэх, хүчирхэг болгох зорилго, тэмүүлэл нь зөв байсан учраас Монгол түмэн түүнийг дэмжсэн.

Энэ бүхний эцэст би та бүхэнд хоёр зүйлийг зөвлөмөөр байна. Нэгдүгээрт сайн бодлоор өөрийгөө цэнэглэ. Хоёрдугаарт муу зүйлээс өөрийг цэвэрлэ. Боловсролын байгууллагууд ч энэ сэтгэхгүйг хүүхдэд суулгахын төлөө ажиллах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн, Хүн хайртай зүйлийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн. Тухайлбал, Халх голын дайнд ялахад Монгол цэргүүдийн эх орноо хайрлах сэтгэл гол тулгуур болсон. Өмнөөс нь дайрах дайсныг хөнөөх бус ардаа үлдсэн эх орон, элгэн саднаа хамгаалах сайхан сэтгэл нь цэргүүдэд сумны өөдөөс сөрөх эрч хүч хайрласан юм. Энэ бол эх орон, эхнэр хүүхэд, ах дүүсээ хайрлан хамгаалах, сайхан сэтгэл юм. Хүн аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хандвал амжилтад хүрдгийн том илрэл юм.

Сайхан хүсэл, тэмүүлэл, зорилго бол хүнд хүч чадал, тэсвэр тэвчээр өгдөг. Хүн өөрийгөө сайн эсвэл муу гэдгээ хэрхэн мэдэх вэ. Хэн ч чамайг хараагүй байхад зөв үйлдэл хийж чаддаг бол тэр сайн хүн. Тэгж чадахгүй бол эсэргээрээ гэсэн үг. Энэ бол хувь хүний ёс зүйтэй холбоотой. Сайн, сайхан нийгмийн дархлаа бол хувь хүний ёс зүй юм. Тиймээс нийгмийн дархлааг сайжруулахын тулд хэрхэн сайн үйл хийх вэ гэдгээ сургууль дээрээ анги нийтээрээ хэлэлцэж байх хэрэгтэй. Сайн явах санааных. Та бүхэнд сайн сайхныг хүсье” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд