“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 14:04:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт нийт 7.9 сая ширхэг үнэт цаас арилжив. Арилжааны нийт дүн 5.5 тэрбум төгрөг байлаа.

Долоо хоногийн арилжаагаар 8463 хэлцэл байгуулж, 196.9 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийжээ.

ХААН банк, “Премиум Нэксус”, Ард санхүүгий нэгдэл, Голомт банк,  АПУ ХК-ийн үнэт цаас хамгийн идэвхтэй арилжигдлаа.


“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”, “Сор”, “Люкс Занаду гурпп”-ийн үнэт цаасны ханш 14.98-32.16 хувиар хамгийн их өсжээ. Харин “Монгол шевро”, “Монинжбар”, “Хөвсгөл Алтан дуулга”, “Бөөний худалдаа”, “Мандал даатгал”-ын үнэт цаасны ханш хамгийн их буурчээ. 



Холбоотой мэдээ