ХӨВСГӨЛ: Ойн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-02 09:26:49

Мөрөн, 2024 оны тавдугаар  сарын 2 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Барут Марк хот Мөрөн хотын хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Политехник коллежид ойн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах төсөл хэрэгжиж эхэллээ.




Төслийн хүрээнд Барут Марк хотын Засаг дарга Петер Илк болон хотын ИТХ-ын дарга Михайл Эбл нар Мөрөн хотод ирж Хөвсгөл аймгийн Политехникийн коллежийн ойн дадлагын газрын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.




Тус коллежийн оюутан, багш нар энэ оны 9 дүгээр сард Герман улсад ойн мэргэжлийн чиглэлээр практикт суурилсан туршлага солилцох хөтөлбөрт хамруулан хамтран ажиллахаар боллоо.

 

ХБНГУ-ын Барут Марк хот нь Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой  2011 оноос хойш хамтран ажиллаж,  олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.




Тухайлбал иргэдийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах, ундны усны чанар аюулгүй байдлыг хангах, боловсрол, соёл урлагийн чиглэлээр туршлага солилцох, Онцгой байдал, эмнэлгийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын автомашиныг шинэчлэх, ахуйн хог хаягдлын тогтвортой менежментийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.  

 

Холбоотой мэдээ