Цэцэрлэгийн сургалтын чанарын үнэлгээгээр Орхон аймаг 90.9 хувьтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-29 11:03:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймгийн цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав, ээж, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар боловсролын салбарт хэрэгжүүлж буй зургаан багц шинэчлэл, “Амьдралын мод хөтөлбөр болон Орхон аймгийн боловсролын чанарын үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.


Орхон аймагт сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагад 9211 хүүхэд суралцаж байгаа нь хамрагдалт 97.7 хувьтай байна. Мөн цэцэрлэгийн сургалтын чанар болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 90.9 хувьтай гарчээ. Энэ нь бусад аймгаас өндөр үзүүлэлт гэж БШУ-ы сайд хэллээ.

 

Түүнчлэн цэцэрлэгт тогтмол хамрагддаг хүүхдийн сурлагын амжилт өндөр байдгийг PISA олон улсын үнэлгээгээр тогтоосон. Иймд хүүхдийг 2-5 насанд нь заавал цэцэрлэгт хамруулахын тулд БШУЯ сугалааны цэцэрлэг”-ийн тогтолцоог халсан гэлээ. Ингэснээр Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдалтын үзүүлэлт 92.4 хувьд хүрсэн байна.

 


Холбоотой мэдээ