Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-29 10:42:54

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд зогсоож байгаа болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.


УИХ-ын сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 28-нд болно. Тус сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай. 


Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх юм.

Холбоотой мэдээ