ТӨВ: Зуунмод хотын нийтийн эзэмшлийн талбайн 100 гаруй мод, бутыг хэлбэржүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-04 22:22:11

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Зуунмод цэцэрлэгжүүлэлт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хаврын мод хэлбэржүүлэлтийг хийж байна.

 

Тус газрын мэргэжилтэн Б.Наранхүүгээс тодруулахад, “Модыг тайрч танах ажлыг титмийг хэлбэржүүлэх, залуужуулах болон цэвэрлэгээний гэсэн гурван үндсэн чиглэлээр хийж байна.  Мод сөөгийн хэлбэр хэмжээг хүссэнээрээ өөрчилж чимэглэх нь нэг ёсны урлаг юм.

 

Ногоон байгууламжийн арчилгааны иж бүрэн системд мод, сөөгийг тайрч танах замаар титмийн өтгөрөлийг зохицуулах, өндөр, нам хэлбэрийг жигдрүүлэх, хатаж хуурайшсан өвчилсөн болон гаж ургасан мөчир салааг цэвэрлэх ажлууд байдаг.

 

Иймд албан байгууллага, аж ахуй нэгжүүд модны хэлбэржүүлэлтийг хийлгэж хэвшүүлэх хэрэгтэй байна.

 

Мод сөөгт засалт хэлбэршүүлэлт хийхдээ 3-4 дүгээр сар хүртэл, эсвэл найлзуурын өсөлт зогсож моджилт эхэлсэн 8 дугаар сарын дунд үеэс хойш хийх нь илүү тохиромжтой.

 

Өнөөдрийн байдлаар Зуунмод хотод нийтийн эзэмшлийн талбайд байдаг 100 гаруй мод, бутыг хэлбэржүүлж засаад байна” гэв.

 

.

 

Холбоотой мэдээ