ОРХОН: Аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-13 15:08:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр 40 тн өвс, 98.2 тн тэжээлийг 146 сая төгрөгөөр худалдан авч, өнөөдрөөс эхлэн малчдад олгож эхэлсэн байна.


Мөн аймгийн Онцгой комиссоос 30 сая төгрөгөөр 1000 малчин өрхөд эмийн багц олгохоор шийдвэрлэсний дагуу нэг өрхөд 30 мянган төгрөгийн 13 нэр төрлийн эм өгнө.


Улсын Онцгой комиссын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу цас ихтэй газар өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрх, том малын зүй бус хорогдол ихтэй өрхөд хүнсний тусламж олгох юм. Түүнчлэн, олон ам бүлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх болон бог малын хээлтүүлэгч маллаж байгаа нийт 351 малчин өрхөд гурил, будаа олгохоор болжээ. Үүнд Баян-Өндөр сумын 44, Жаргалант сумын 307 малчин өрх хамрагдана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ. 

Холбоотой мэдээ