ОРХОН: Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-13 11:53:44
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орчин цагийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жил, Анхдагч  илгээлтийн эздийн 50 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Орхон аймагт болно. 


Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр  аймгийн ИТХ, ЗДТГ, Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Хангарди спорт клуб, Монголын чөлөөт бөхийн холбоо ажиллаж байна.


Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас  500 гаруй тамирчин тус бүр 10 кг-ын жинд өрсөлдөнө. 


Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинаа алдаршуулах, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ