Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-28 11:03:35

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтын хуваарийг албан ёсоор танилцуулжээ.


Энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-ны 18.00 цагт дуусна.


Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаар буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.


Хуваарийг танилцуулъя.

Долдугаар сарын 4

10:00-11:20 цаг: Түүх

13:00-14:20 цаг: Англи хэл


Долдугаар сарын 5

10:00-11:40 цаг: Хими

13:00-14:20 цаг: Газар зүй

16:30-17:50 цаг: Нийгэм судлал


Долдугаар сарын 6

10:00-11:20 цаг: Биологи

13:00-14:40 цаг: Математик

15:30-16:50 цаг: Орос хэл


Долдугаар сарын 7

10:00-11:40 цаг: Физик

13:00-14:20 цаг: Монгол хэл



Холбоотой мэдээ