ТӨВ: Хөтөлбөрийн хүрээнд 8166 хүүхдийн шүдийг эмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-22 07:58:03

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 8166 хүүхдийн шүдийг эмчилжээ.

 

Тодруулбал, 27 сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан 2021-2023 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 29800 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан байна.   

 

Үүнээс, цоорлын эмчилгээг 8166, сувгийн эмчилгээг 3000, урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэх түрхлэгийг 19000 гаруй хүүхдэд түрхэж өгсөн байна.



Ташрамд дурдахад, Төв аймгийн 12 сумын эрүүл мэндийн төв шүдний иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагджээ.

 

Холбоотой мэдээ