“Боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг угтаж иргэдийн саналыг авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2024-02-20 12:33:06

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын боловсролын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үүнд санаа тавьдаг хүн бүр санал бодлоо илэрхийлэх боломжтойг БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.


Энэ боломжийг ирэх гуравдугаар сарын 3-4-нд болох “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган олгож буй аж. Үндэсний чуулган боловсролын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын төлөөх амжилт, алдаа, сургамж, 2030 он хүртэл баримтлах чиг шугам, үүрэг амлалтыг олон талын оролцоотой нэгтгэх зорилготойг тодотгов.


Чуулганыг зохион байгуулахтай холбоотой Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн олон нийтийн санаа бодлыг сонсох, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэлжээ.

Боловсролын төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн news.mnier.mn цахим холбоос, QR кодоор нэвтэрч санал бодлоо хуваалцах боломжтойг мэдээллээ.



Холбоотой мэдээ