ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сарын 13-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-16 17:26:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн албаны I улирлын ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Шалгалтыг ирэх сарын 13-нд зохион байгуулна. Бүртгэлтэй  холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Жанболат, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Өнөржаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  


2022 оны долоодугаар сарын 5-нд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалтыг тусгасан. 2023 онд дөрвөн удаа шалгалт зохион байгуулж, 336 иргэн шалгалт өгч 136 нь буюу 40.1 хувь нь тэнцжээ. Улмаар төрийн жинхэнэ албаны нөөцөд 2022 оноос 46.2 хувиар нэмэгдсэн байна. 


Төрийн албаны тусгай шалгалтад 72 оролцогч тэнцэн сул орон тоог нөхөхөөр зохих журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн байна. Нөхөгдсөн сул орон тооноос тухайн байгууллагад ажиллаж байгаа 9 хүн 7 албан тушаалд томилогджээ.

 

Холбоотой мэдээ