ТӨВ: Хүүхдийн тасгийг засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-15 17:25:36

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 27 сумын хүүхдүүдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, жилд дунджаар 900-1000 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.

 


Өнгөрсөн онд аймаг, орон нутгийн төсвийн 371,6 сая төгрөг, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламжийн 128,0 сая төгрөг, нийт 499,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тасгийг тохижуулжээ.

 

Хүүхдийн тасгийн агааржуулалт бөглөрч, дээврээс дусаал гоожиж, өрөөнүүд хөгцөрч, хээгтсэн байсан. Иймд өнгөрсөн онд агааржуулалтыг засварлан, дотор засвар үйлчилгээг цогцоор нь хийж, хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдсэн байна.  

 


Өнөөдрийн байдлаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 



Холбоотой мэдээ