ТӨВ: Есөн сумын 10 малчин “Аймгийн хошой аварга”-аар тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-26 15:58:58

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө аймагтаа тэргүүлсэн аймгийн аварга малчид, алтан төлийн эзэд, залуу малчид, хадланч, фермер, саальчид тодров. Энэ жил Төв аймгаас арван малчин Аймгийн хошой аварга малчин цол хүртлээ.

 

Мөн Аймгийн аварга малчин 101, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчин 31, аймгийн алтан төлийн эзнээр 10 малчин тус тус тодров.


Аймгийн хошой аварга малчнаар:


Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Дуламсүрэнгийн Сандуйжав

Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн малчин Нямдаваа Баасансүрэн

Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Маажавын Батцэрэн

Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Чойдогийн Батбаяр

Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Совдоогийн Алтансүх

Жаргалант сумын Загдал багийн малчин Юнгэрийн Цэнд-Аюуш

Өндөрширээт Уянга багийн сумын малчин Базарвааний Энхбаяр

Сэргэлэн сумын Авдар багийн малчин Батмөнхийн Бямбасайхан

Цээл сумын Сүүл Буга багийн малчин Пүрэвийн Баярсайхан

Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Санжаагийн Рагчаа нар тодров.

 

Аймгийн аварга хадланчаар:


Борнуур сумын хадланч Галхүүгийн Цэвээнжав

Цээл сумын хадланч Доржийн Баярмагнай

Заамар сумын хадланч Энэбишийн Болд

Угтаалцайдам сумын хадланч Луузангийн Магсаржав

Мөнгөнморьт сумын хадланч Дэмбэрэлийн Дэмбээням


Аймгийн аварга фермерээр:


Аргалант сумын Хөшөөт багийн фермер “Хос бэрс агро” ХХК

Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн фермер Лхагваагийн Дашдондог

Баяндэлгэр сумын Галуут багийн фермер Рагчаасүрэнгийн Батсүрэн

Борнуур сумын Бичигт багийн фермер Жанцанхүүгийн Батсүх

Баянчандмань сумын Эрдэнэ багийн фермер Доржсүрэнгийн Жаргалсайхан


Аймгийн аварга саальчнаар:


Бүрэн сумын Эрдэнэхангай багийн саальчин Лхүндэвцэрэнгийн Оюунчимэг

Дэлгэрхаан сумын Давст багийн саальчин Батзанын Жамбалдулам

Лүн сумын Цагаан-уул багийн саальчин Дэмбэрэлийн Цэрэннадмид

Мөнгөнморьт сумын Жаргалант багийн саальчин Рэнцэндоржийн Тайванбаяр

Эрдэнэ сумын Хушинга багийн саальчин Волоожийн Болормаа нар тус тус тодорчээ.


Аймгийн аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр гардуулах аж.  


Холбоотой мэдээ