ОРХОН: Цахим залилангийн гэмт хэргийг бууруулахад онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-24 17:53:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ.


Хурлаар өнгөрсөн оны ажлыг дүгнэж энэ онд хийх ажлын төлөвлөгөөг салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж баталсан юм.

Өнгөрсөн онд Орхон аймаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газраас санаачилсан “Гэр бүлийн хүчирхийлэл”,  “Шийдвэрлэлт”,  “Та татгалз”, “Хулгай”, “Устгал 2023”,  “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулан ажилласан байна.


Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Сурагч лиг-2023” сагсан бөмбөгийн тэмцээн, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх “Magic box” номын сангийн төслийг дэмжин ажиллажээ.


Түүнчлэн авто замын гарц дээр осол, авааргүй анхны аймаг болох зорилт тавьж замын хөдөлгөөн ихтэй 12 байршилд "Дуут товруу" хийсэн байна.


Харин энэ онд тус зөвлөл соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн болон хяналт шалгалтын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.


Мөн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цахим залилан” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ