ТӨВ: “Бэлчээрийн малын дотор мах дайвар ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор боловсруулах” ур чадварын уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-16 09:23:16

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ суманд “Бэлчээрийн малын дотор мах дайвар ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор боловсруулах” ур чадварын уралдаан болов.

 

Тус уралдааныг Төв аймгийн Боловсролын байгууллагын тогооч нарын дунд дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах дотор махан хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд 25 багийн 80 гаруй тогооч  оролцов.

 


Үндсэн хоолны төрөлд тэргүүн байрт "Төв Политехник" коллежийн тогооч Э.Болорцогт, дэд байрт Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Д.Нуржан, гутгаар байрт Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч С.Нямсүрэн, тусгай байрт Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Л.Өнөржаргал нар шалгарлаа. 

 


Зууш саладны төрөлд тэргүүн байрт Баянчандмань сум Сургуулийн өмнөх боловсролын тогооч Ц.Дархижав, дэд байрт Алтанбулаг сумын тогооч М.Цэрэнханд, гутгаар байрт Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Б.Бадам, тусгай байрт Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Д.Нарантуяа нар  шалгарав.

 

Багийн төрөлд тэргүүн байрт Баянчандмань сумын Политехникийн коллежийн баг, дэд байрт Зуунмод Сургуулийн өмнөх боловсролын баг, гутгаар байрт Хүмүүн цогцолбор сургуулийн баг, тусгай байрт Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг  шалгарлаа.

 


Уг уралдаанд оролцогч нарын дайвар бүтээгдэхүүнээр хийсэн хоолны жор, гарын авлагыг хийх төлөвлөгөөтэй байгаагаа уралдааны зохион байгуулагч нар хэлж байв.  


Энэхүү уралдааныг Европын холбооны санхүүжилттэй Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол Шинжлэх ухааны газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэр технологийн сургууль хамтран зохион байгуулав.  

 

Холбоотой мэдээ