АРХАНГАЙ: ОНХС-гийн хөрөнгөөр Билгэ хааны гудамжийг тохижуулах ажлыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-04 14:33:28

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2023 оны ээлжит 15 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолоор энэ онд хэрэгжүүлэх аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээг баталсан.


Энэ онд нийт 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 төсөл, арга хэмжээг хийхээр төлөвлөж жагсаасан.


ОНХС-гийн хөрөнгийг зарцуулахад иргэдээс санал авч, эрэмбэлэн төлөвлөдөг.


Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр энэ онд хийх онцлог ажлуудаас дурдвал, Шинжлэх ухаан, инновацын төвийн тохижилт, тоног төхөөрөмж авах, Билгэ хааны гудамж, тохижилт, зураг төсөв, хүүхдийн ордны тохижилт, сумын байгаль хамгаалагч, багийн Засаг дарга, эмч нарыг мотоцикл болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, авто худаг, усны төв байгуулах, Бугын аж ахуй байгуулах, аймгийн нэгдсэн хогийн цэгийг цэгцлэх, дундаж хурдны хяналтын камер байршуулах, хотын төв дотор камер болон гэрэлтүүлгийг нэмэх гэх мэт хөрөнгө орууллатын ажлууд байна.  

Холбоотой мэдээ