АРХАНГАЙ: Музейн зарим үзмэрийг 3D хэлбэрт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-04 14:12:00

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс соёлын явуулын үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2024 оноос аймгийн музейн онцлог үзмэрүүдээс 3D хэлбэрт шилжүүлэх, түүх, соёлын өвийн виртуал орчин бий болгох ажлын хүрээнд 20.500.000 сая төгрөгийн үнийн дүнтэй төсвийг боловсруулан аймгийн Засаг даргад албан тоотоор хүргүүлжээ.

 

Үзмэрүүдийг 3D хэлбэрт шилжүүлснээр музейгээр үйлчлүүлэгчид үзүүллэгийн 40 гаруй контентыг виртуал хэлбэрээр VR төхөөрөмжөөр үзэх боломж бүрдэх юм.


Архангай аймгийн музей нь түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нийтийн соёлын боловсролыг дэмжих төрийн үйлчилгээний соёлын байгууллага.


Тус музей нь түүх, археологи, угсаатан, шашин, урлаг уран сайхны төрөл зүйлийн 4900 гаруй цуглуулгатай. Үүний дотор нэн эртний чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх нүүдэлчдийн хийгээд Архангай нутгийн зон олны түүх, соёл, өв уламжлалыг байнгын үзүүлэнгийн 5 танхимдаа дэглэн үзүүлж байна. 

Холбоотой мэдээ