“Эрдэнэс Тавантолгой” ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-28 09:54:49

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 27-нд 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Компани байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн их борлуулалтыг 2019 онд буюу цар тахлын өмнөх жилд хийж, 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна.



Холбоотой мэдээ