Нүүрсний экспорт энэ оны төлөвлөгөөг давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-16 10:23:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 4-10-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,313 автомашин, 797 чингэлэг тээвэр, 957 AGV тээвэр хийлээ.


Дээрх хугацаанд 1,457.4 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 76.5 хувиар өссөн байна. Оны эхнээс 37,476.3 мян.тн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2 дахин өсөж 2023 оны төлөвлөгөөг давсныг УУХҮЯ мэдээллээ.


Харин 296 автомашин, 153 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс нийт 931.5 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргаад байна.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 20 автомашин, 1,480 чингэлэг тээвэр хил нэвтрүүлэв. Оны эхнээс нийт 3,284.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсөв.


Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 9.53 тонн алт худалдан авсан аж.

 

Холбоотой мэдээ