Урианхай сурын харваанд Д.Алтангэрэл түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-09 16:12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд болов.


Энэ жилийн үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 400 харваач онч мэргэнээ сорьсон юм.

        

Тэднээс Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховдын “Алтайн Шонхор” багийн харваач, спортын мастер Д. Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж, Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангалаа.

Холбоотой мэдээ