Үндэсний их баяр наадмын бэлгэдэл Марал, Хангай, Мэргэн гурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-07 16:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үнэ цэнийг нэмэгдүүлэх, өв уламжлал, соёлын өвийг түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг 2022 онд бүтээсэн билээ.


Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтад: Марал, Хангай, Мэргэн гурав.

Монгол наадмын бэлгэдэл дүрүүдийг бүтээхдээ түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.
Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон байна.
Холбоотой мэдээ