“Ил тод, хариуцлагатай уул уурхай” аян орон нутагт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-06-17 09:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АМГТГ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац, “Монголын дата” клуб, ОУСК, “Хил хязгааргүй алхам” ТББ хамтран “Ил тод, хариуцлагатай уул уурхай” аяныг орон нутагт зохион байгуулж байна.


Хоёр сарын уг аян Өмнөговь аймгийн сумдаас эхлэв. Учир нь тус аймаг Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний олборлолтын төв бүс юм. Тиймээс уул уурхайн бүс нутгийн иргэдийг уг салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах учиртай. Ингэж байж уурхай ил тод, хариуцлагатай болдог гэсэн зорилгоор дээрх аяныг зохион байгуулж буй аж.


Аяны хүрээнд “Ил тод, хариуцлагатай уул уурхай: Биднийг нэгтгэх хариуцлагаатагаар ойлголцъё” өдөрлөг Цогтцэций суманд боллоо. Өдөрлөгөөр АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газраас “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ыг танилцуулж, Уул уурхайн Үндэсний ассоциаци “Хариуцлагатай уул уурхайн кодекс”, ОУСК “Ил тод уурхай ба нээлттэй мэдээллийн үнэ цэн”, Хил хязгааргүй алхам ТББ-аас Хариуцлагатай уул уурхай- иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр орон нутгийн иргэд болон ААН-үүдийн төлөөлөлд илтгэл тавив.


Монголын дата клубынхан Цогтцэций суманд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн талаар дата үзэсгэлэн толилуулж, нээлттэй өгөгдлөөр уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн ойлгох талаар мэдээлэл өглөө. Мөн оролцогч талуудад тоон мэдээлэлтэй ажиллах дижитал ур чадвар олгох сургалт явуулж, дугуй ширээний ярилцлага хийж байнаМонголын бие даасан судалгааны хүрээлэнгийн (IRIM) гаргасан судалгаагаар Өмнөговь аймгийн уул уурхай бүхий сумын иргэдийн 90 орчим хувь нь ялангуяа уул уурхайн нөлөөллийн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байгааг тогтоожээ. 


“Биднийг нэгтгэх хариуцлага-Датагаар ойлголцъё” сургалт, мэдээллийн үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Ханбогд болон Даланзадгад суманд үргэлжилж байна

Холбоотой мэдээ