ХӨВСГӨЛ: Цанын спортыг Хааг цанаас үүсэлтэй гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-06 13:20:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Тайгын хөлгүй их цасанд ан ав хийхэд хөлдөө хийж явдаг хэрэгслийг цаатнууд Хааг цана  /Хаак /гэж нэрлэдэг. Хааг цана нь 160-180 см урт, 15-16 см өргөн хус модыг цавчиж хавтгайлаад үзүүр хэсгийг матийлган уланд нь адуу, гөрөөсний шир, арьсны үстэй хэсгийг гадагш харуулан оёж уллан хийдэг. Энэ нь цасан дээр явахад хялбар, ухарч гулгахгүйн тулд арьс ширний налархай хэсгийг хойш харуулдаг байна.


Тайгад цас их унасан үед цанаар ан ав хийхэд хялбар байдаг аж. Хааг цаныг эртнээс хэрэглэж байсан бөгөөд зарим иргэн цанын спортыг үүсэлтэй гэж үздэг байна. Энэ сарын 27, 28-нд Цагааннуур сумын Гурвансайханд болох "Цаа, цасны баяр-2023" Өв соёлын наадмын үеэр цааны болон чаргатай цааны уралдаан, хааг цанын уралдаан зэрэг олон сонирхолтой уралдаан тэмцээн болох ажээ.

 

 

Холбоотой мэдээ