ДАРХАН-УУЛ: “Монгол брэнд-Морин Өртөө-2022” өртөөчилсөн уралдаанд Б.Түмэннасан тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-17 16:55:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Спортын долоодугаар их наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол брэнд-Морин өртөө 2022” холын зайн өртөөчилсөн тэмцээнд Дархан-Уул аймгийн тамчирчин тэргүүллээ.


Тодруулбал8 Орхон сумын малчин, “Хан Монгол” клубийн морьт харваач Баатарын Түмэннаст энэ сарын 5-14-ний өдрүүдэд оролцон тэргүүн  байрт шалгарсан аж. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 28 элч, төлөөлөгч оролцож холын зайн өртөөчилсөн 1000 км замыг туулан уралджээ.


Хан Монгол” клубийн морьт харваач Баатарын Түмэннаст 39 цаг 36 минут 23 секундэд 1000 км замыг туулсан байна. Энэ хугацаандаа 34 морь өртөөлөн унажээ. Морин спортыг хөгжүүлж буй Дархан-Уул аймгийн морьт харваач Б.Түмэннаст нь урд өмнө нь олон тэмцээнд оролцож шилдгээр тодорч, өөрийн амжилтаа ахиулж, ур чадвараараа бусдыгаа манлайлж байсан. Энэ удаад ч тэрбээр зорьсондоо хүрч нэгэн амжилтаар Дарханчуудаа баярлууллаа.  

Холбоотой мэдээ