Энэ онд 408 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-16 11:59:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 1091 өрх хамрагдаж байна. Энэ онд 408 өрх уг үйлчилгээнээс хасагджээ. Тодруулбал, Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр 80 өрх, шинэчлэн гарсан журмын хүрээнд 96 өрх, өөрийн хүсэлтээр 45 өрх, төсөл хөтөлбөрт хамрагдсан шалтгаанаар 16 өрх гэх мэтчилэн тодорхой шалтгаанаар хасагдсан байна.

Өмнөговь сумын хэмжээнд 2020 онд 78 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг байсан бол энэ онд 34 өрх болж цөөрчээ. Тус сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр 46 өрх хүнсний талоноос хасагдсан байна.

Холбоотой мэдээ