Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 188.0 тэрбум төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-16 11:49:31

Увс /МОНЦАМЭ/. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл аймгийн хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 215.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3.4 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.1 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 956.6 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Мөн 5.5 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17.3 хувиар буурчээ.

Нийт хадгаламжийн үлдэгдэл 188.0 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.2 тэрбум төгрөгөөр өссөн бол хадгаламжийн үлдэгдлийн 79.4 хувь нь хугацаатай, 20.6 хувь нь хугацаагүй хадгаламж байна.

Холбоотой мэдээ