Монгол судлаач эрдэмтэд “Хүндэт доктор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-16 15:15:58

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд боллоо.

Тодруулбал, Монголын угсаатны зүйн салбарыг хөгжүүлэх, угсаатны зүйчдийн залгамж халааг бэлтгэх, Монгол-Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Японы Үндэсний угсаатны зүйн музейн Нийгмийн судалгааны салбарын профессор Юки Коногаяд, Дэлхийн монгол судлалд монголын түүх соёлын судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ИБУИНВУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны тэнхимийн рийдэр, доктор Урд овгийн Э.Булаг нарт Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол тус тус олгон, диплом гардуулав.

Профессор Юки Коногая хэлэхдээ, “Миний хувьд өнгөрсөн үеийн түүхийг мартаж болохгүй хэмээн ном болгон хэвлүүлсэн. Материал бол үлдэнэ. Тиймээс монголын эдрэмтэн судлаачидтай хамтран уламжилж ирсэн мэдээ материал цуглуулах ажлаа  хийнэ” гэв.

Доктор Урд овгийн Э.Булаг ярихдаа, “Олон жилийн хөдөлмөр бүтээлийг минь үнэлж, зөвшөөрсөнд сэтгэл дүүрэн байна. Энэ нэр хүндийг дааж явах, цааш ажиллахад зоригжуулж, түлхэц боллоо. Би анх 1989 оноос эхлэн Монголыг сонирхож судалсан. 2002 оноос хойш Монголын ШУА-ийн хэд хэдэн хүрээлэнгийн эрдэмтэдтэй  багш шавийн харилцаатай ажиллаж байна. Цаашид монгол судлалын талаар залуусаас дутахааргүй ажиллах болно” гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд