“Хөдөлмөрийн яармаг” өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 17:01:27

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл, Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд  “Хөдөлмөрийн яармаг”-т оролцож байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд 21 сумын 100 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 30 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Яармагийг нээж Аймгийн засаг дарга Д.Баярбат хэлсэн үгэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Хөдөлмөрийн яамнаас зарласан 14 төсөлд 4000 орчим иргэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгч хамрагдаж, 1 тэрбум 659,9 төгрөгийн зээл авч, 1500 орчим ажлын байр бий болсоныг онцлоод Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас  2719 иргэнд 9,9  тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгосоныг  дуулгасан юм. Энд авсан зээлийнхээ үр ширмээр амьдрал ахуйгаа дээшлүүлж, нийгмийн хэрэгцээг хангаж,  хөл дээрээ баттай зогсож чадсан аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа юм. Жишээ нь: Зуунмод сумын  “Эхлэл”, Баянчандманы  “Баялаг”, Аргалант, Алтанбулаг сумын Монгол гутал, эсгийн урлал, “Мак” компаний хийт бетоны үйлдвэр багтжээ.Аймгийн Хөдөлмөрийн хэлтээс зохиож буй   яармагийн үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж, Төв аймгийн иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаа  хэлсэн юм.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд